Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн үеэр тэрээр "Нийслэлийн өмчид буй Урт цагааны гэх барилга 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө өгөөгүй. Хууль бусаар алт хайлуулдаг, ашиглалтын шаардлага хангахаа больсон. Энэ барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өндөр орон сууц бариулж нийслэл зарим талбайг нь өмчлөх үү, эсвэл барилгыг нурааж нийтийн эзэмшлийн талбай болгох уу гэдгийг шийдэх ёстой. Түүнчлэн их тойрууд буй барилгын төлөвлөлт алдаатай, нам орон сууцнууд дунд өндөр барилгууд барьсан байх жишээтэй. Их тойруу доторх барилгыг сийрэг болговол агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах дунд болон урт хугацааны төлөвлөгөө бий" гэлээ.