Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 32 секунд

БНСУ-ын иргэд жилийн өмнө амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэв

БНСУ-ын иргэд жилийн өмнө амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэв

2022 оны аравдугаар сарын 29-нд БНСУ-д “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэж явсан 160 орчим хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд нь тэдэнд эмгэнэл илэрхийлжээ.

Энэ үеэрээ тэд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг чин сэтгэлээсээ уучлал гуйхыг хүсэж, Аюулгүй байдлын сайд И Санг Минийг огцрохыг шаардсан аж.

Тус улсын Ерөнхийлөгч мөн амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, “илүү аюулгүй улсыг бий болгоно” гэсэн амлалт өгчээ. Тэрбээр "Жилийн өмнөх энэ өдөр миний амьдралын хамгийн гунигтай өдөр байсан. Бусад иргэд ч надтай адил мэдрэмж авсан байх. Харамсалтайгаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье" хэмээн хэлжээ.

Эмгэнэлт үйл явдал давтагдахаас сэргийлж, БНСУ дохиоллын систем ажиллуулна хэмээн мэдэгдсэн. Уг систем нь цугларсан олныг дэлгэц дээрээс автоматаар тоолж, аюулын дохиог удирдлагуудад мэдэгдэх юм.

Энэ жил Итаевон дүүрэгт баярын уур амьсгалтай цөөн хэдэн цэнгээний газар байсан бөгөөд бямба гаргийн 22 цагийн байдлаар 12 мянган хүн тус дүүрэгт цугларсан нь “бага зэрэг хөл хөдөлгөөнтэй” гэсэн ангилалд багтжээ.

Эх сурвалж: The Korea Times

Х.Нямбаатар: Ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна
Х.Нямбаатар: Ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.