Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хятадын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгсжээ

Хятадын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгсжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгссөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлээ.

Шанхай хотноо амарч байхдаа зүрхний шигдээс болсон Ли Көчяны амь насыг аврахаар шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч баасан гарагийн шөнө таалал төгсжээ.

Тэрбээр өнгөрсөн жил тэтгэвэртээ гарах хүртлээ Хятадын төрийн хоёр дахь өндөр албан тушаалтан байсан юм. Бээжингийн их сургуульд боловсрол эзэмшсэн Ли эдийн засгийн бодлогод прагматик ханддагаараа алдартай байв. Тухайлбал иргэдийн орлогын ялгааг багасгах, хямд орон сууцаар хангахад чиглэсэн бодлого баримталж байснаар нэр хүндээ ихээхэн өсгөсөн билээ.

АНУ-д зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 22 хүн амиа алджээ
АНУ-д зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 22 хүн амиа алджээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.