Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 0 секунд

Ши Жиньпин хоёр сайдаа огцрууллаа

Ши Жиньпин хоёр сайдаа огцрууллаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын эхнээс хойш олны өмнө ил гараагүй Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг мягмар гарагт албан тушаалаас нь огцруулсныг засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Энэ нь түүний сайдаа огцруулж буй хоёр дахь тохиолдол юм. Батлан хамгаалахын шинэ дарга одоогоор хараахан тодроогүй байна.

Ши Жиньпин ерөнхийлөгчийн зарлигт Ли-г төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлсөн байна. 65 настай Ли-г мөн Цэргийн төв зөвлөлийн гишүүнээс хасчээ.

Ли хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлчээр Бээжинд болсон Хятад, Африкийн аюулгүй байдлын форумд үг хэлэх үеэр Ши Жиньпинтэй уулзсан байна. Хятадын улс төр сайдын албан тушаал харьцангуй тогтвортой байдаг. Гэтэл хоёр сайдаа огцруулсан нь олон улсын судлаачдын сонирхлыг ихэд татаж байна.

Ши Жиньпин мөн долдугаар сард нэг сар гаруйн хугацаанд ор сураггүй байсан 57 настай Гадаад хэргийн сайд асан Цин Ганг төрийн зөвлөлийн гишүүнээс огцруулсан билээ.
Мэдээлэлд Цинийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж мэдэгджээ.

Дээрх хоёр томоохон үйл явдал нь Хятадын улс төрд ямар нэг зүйл өрнөж байгааг илтгэж байна хэмээн судлаачид үзэж байна. Ши Жиньпиний эрх мэдэл ганхаж, урван тэрслэх хуйвалдаан өрнөсөн. Эсвэл хоёр сайд гадаадын тагнуул тусгай албадтай холбогдсон байж болзошгүй. Гадаад харилцаа, Батлан хамгаалах зэрэг улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой албан тушаалтнуудыг ээлж дараалан огцруулж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Б.Эрхэмбаяр Абу Дабигийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ
Б.Эрхэмбаяр Абу Дабигийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.