Украины эсрэг дайнд Оросын зэвсэгт хүчин ашиглаж магадгүй хэмээн 106 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Казахстан улсаас Орос руу экспортлохыг хориглолоо. Энэ тухай Казахстаны Худалдаа, интеграцийн дэд сайд Кайрат Торебаев мэдэгдэв.
Тухайлбал тус хоригт нисгэгчгүй онгоц, түүнчлэн цэргийн ажиллагаанд ашиглаж болох цахилгаан чип болон бусад тусгай электрон хэрэгсэл багтсан гэж КазТАГ бичжээ. Хязгаарлалт Казахстаны болон гадаадын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнд бүхэлд нь хамаарах аж.
Украины дайнд ашиглаж байж магадгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоох шийдвэрийг Казахстаны эрх баригчид 2022 оны тавдугаар сард гаргасан. Гэсэн хэдий ч тус улсын зарим хувийн компаниуд хориотой бараа бүтээгдэхүүнүүдийг экспортлохоо зогсоогоогүй байна. Тэгвэл энэ удаад албан ёсны жагсаал гаргаж, энэ төрлийн экспортыг зогсоохыг хичээж байгааг Казахстаны Гадаад хэргийн яамны төлөөлөгчид онцоллоо.
Эх сурвалж: DW