Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Манай улс анх удаа засмал замын дугуйн олимпын эрх авлаа

Манай улс анх удаа засмал замын дугуйн олимпын эрх авлаа


Манай дугуйчид нийлбэрээр 1332 оноогоор жагсаалтын 29-д бичигдсэнээр олимпын эрх авсан юм. Ингэснээр С.Жамбалжамц 2024 онд Парисын замд уралдах 95 тамирчны нэг боллоо.

Засмал замын дугуйн олимпын эрхийг ДАШТ болон Африк, Пан Америк, Азийн АШТ-ий аваргууд шууд авсан билээ. Харин бусад эрхийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд авсан оноогоор олимпын эрхийг олгосон юм. Энэ хугацаанд манай эрэгтэй дугуйчид 1332 оноогоор жагсаалтын 29-д бичигдсэнээр олимпын нэг эрх авсан юм. Тодруулбал, С.Жамбалжамц 630, Б.Тэгшбаяр 340, Б.Марал-Эрдэнэ 102, Э.Билгүүнжаргал 73, Б.Энхтайван 65, Б.Мягмарсүрэн 59, И.Болд 38, Б.Амартүвшин 25 оноо авчээ.

Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпод хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв.

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлэв
Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлэв
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.