Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

Оросын Олимпын хороог олимпын хөдөлгөөнөөс түр хасжээ

Оросын Олимпын хороог олимпын хөдөлгөөнөөс түр хасжээ

Дараагийн мэдэгдлийг хүргүүлэх хүртэл ОХУ-ын Олимпын хороог Олимпын хөдөлгөөнөөс түр хасах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо (ОУОХ) гаргалаа.

Ийнхүү түдгэлзүүлснээр Оросын Олимпын хороо нь үндэсний олимпын хорооны хувиар олимпын хөдөлгөөнөөс санхүүжилт авах боломжгүй болж байна гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс мэдэгдэв.

Дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Оросын Олимпын хороо Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын Олимпын зөвлөлийг гишүүнээр элсүүлсэнтэй холбоотой юм. “Энэ шийдвэр нь Украины үндэсний Олимпын хорооны бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” гэж М.Адамс мэдэгджээ. Украины дээрх бүс нутгуудыг ОХУ өөртөө нэгтгэснээ зарласан билээ.

Аравдугаар сарын эхээр Оросын Олимпын хороо ОУОХ-ны эсрэг Швейцарын шүүхэд нэхэмжлэл гаргаж, найман сая ам.доллар шилжүүлэхийг шаарджээ. ОУОХ олимпын наадмуудын маркетингийн түншүүдээс хүлээн авсан сурталчилгааны мөнгөнөөс яг ийм хэмжээний мөнгийг шилжүүлэх ёстой байсан гэж Оросын Олимпын хороо үзэж байгаа аж.

ТОП 10: 2023-2024 оны NBA-ийн улиралын шилдэг тоглогчид
ТОП 10: 2023-2024 оны NBA-ийн улиралын шилдэг тоглогчид
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.