Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Лаос улаан модны үнэ цэн

Лаос улаан модны үнэ цэн

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх болсноор гишүүдийн өрөө тасалгаа, сандал ширээний хүрэлцээний асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар даваа гарагт мэдээлэхдээ "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандар 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэх болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ хэмээсэн" юм.

Лаос Улсаас сандал, ширээ бэлгэнд авахаар болсонд иргэд тал талын байр суурийг илэрхийлж буйтай холбогдуулан тухайн улсын модон тавилга үйлдвэрлэлийн талаар зарим мэдээллийг хүргэж байна.

Лаос Улсын экспортын гол нэрийн бараа нь цахилгаан эрчим хүч, кофе, модон болон гар урлалын бүтээгдэхүүн юм. Хэд хэдэн мужийн эдийн засан ойн аж ахуйн орлогоос шууд хамааралтай бөгөөд хүн амын 10 гаруй хувь нь ойн салбарт ажиллаладаг нь тухайн улсад модон эдлэлийн үйлдвэрлэл экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болсонтой холбоотой. Манай Улсад бэлэглэж буй сандал, ширээг хамгийн чамин гэгддэг Лаос улаан модоор урладаг ба зөвхөн Засгийн газар, парламентын зөвшөөрлөөр экспортлодог аж.

Мөн одоогийн УИХ-ын чуулганы танхимын сандал ширээ зэрэг модон тавилгуудыг ч Лаос Улсаас бэлэглэсэн ба энэ нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдгийн түвшинд хүрсэн юм.

Лаос модон гар урлалын салбарын үндсэн түүхий эд нь улаан мод ба хатуулаг чанар нь сийлбэр хийхэд хагарч, цуурдаггүй давуу талтай аж. Урчууд ихэвчлэн Буддагийн дүрийг бүтээлүүд дээрээ сийлдэг ба сандал, ширээ, шүүгээ зэрэг тавилгуудад олон төрлийн хээ угалз сийлдэг байна.

Харин манай улсын парламентын танхимын сандал, ширээ, индэрийн тухайд Монгол Улсын алтан соёмбыг тойруулан алхан хээгээр чимэх зэргээр тусгайлан сийлж бэлтгэдэг аж. Энэ нь дээр дурдсанчлан зөвхөн хэдэн тавилга бэлэглэж буй гэхээс илүүтэйгээр хоёр орны найрамдалт харилцааны биет илрэл юм.

Г.Занданшатар: Чуулганы танхимын цахим систем, микрофоныг шинэчлэхэд ₮12 тэрбумыг зарцуулна
Г.Занданшатар: Чуулганы танхимын цахим систем, микрофоныг шинэчлэхэд ₮12 тэрбумыг зарцуулна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.