Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

“Шаардлагатай байгаа УИХ-ын гишүүдийн 50 ширхэг ширээ сандлыг Лаос улс бидэнд бэлэглэхээр болсон“

“Шаардлагатай байгаа УИХ-ын гишүүдийн 50 ширхэг ширээ сандлыг Лаос улс бидэнд бэлэглэхээр болсон“

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр дараагийн УИХ 126 гишүүнтэй байх тул сандал, ширээ гэх мэт илүү зардлууд үүсэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоо 126 болохоор бидэнд нэмээд 50 ширээ, сандал хэрэгтэй. Лаос Улсын Парламентын тэргүүн бидэнд 50 ширээ, сандал бэлэглэхээр болсон гэдгээ хэлсэн. Ирэх оны хоёрдугаар сард ирэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн сандал, ширээнүүдийг ч мөн Лаосоос бэлэглэсэн. Тиймээс илүү зардал гарахгүй" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.