- Хамасаас агаар, газар, усаар Израил руу гэнэт довтлов
- Сөрөг довтолгоог Израилаас хийж эхэлсэн
- Хоёр талд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна
Өнгөрсөн бямба гарагийн өглөө Палестины Хамас зэвсэгт бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийсэн. Мөн олон арван израилчуудыг Палестины зэвсэгт дайчид барьцаалсан.
Сөрөг довтолгоог Израилын талаас хийж байгаа бөгөөд хоёр талд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.
Улмаар Израилаас “дайны нөхцөл байдал”-д байна хэмээн зарлав. Хамасын тус довтолгоо 2011 онд болсон 11 өдрийн дайнаас хойших хамгийн ноцтой зэвсэгт ажиллагаа болж буйг хэвлэлүүд мэдээлжээ.
Уг гэнэтийн халдлагын талаар Хамасын хэвлэлийн төлөөлөгч Халед Кадоми “Уг цэргийн ажиллагаа нь Палестинчуудад олон арван жилийн турш тулгарч байсан бүх харгислалын хариу үйлдэл.
Олон улсын хамтын нийгэмлэгийг Газын зурваст, Палестины ард түмэн, Аль-Акса зэрэг бидний ариун газруудад хийж буй харгис үйлдлээ зогсоохыг хүсэж байна. Эдгээр бүх зүйл энэ тулааныг эхлүүлэх шалтгаан болсон" гэсэн юм.
Европын Холбоо, Франц, Их Британи, Чех зэрэг улсууд Хамас зэвсэгт бүлэглэлийн гэнэтийн дайралтыг "террорист халдлага" хэмээн үзэж, Израил улсын талд бүрэн нэгдэж буйгаа илэрхийлээд байна. Харин АНУ зэвсэгийн туслалцаа үзүүлэхээр тэнгисийн хөлгөө Израил руу илгээжээ.
Эх сурвалж: ВВС, Aljazeera