Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Д.Амарбаясгалан: Нийслэлийн засаг даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ

Д.Амарбаясгалан: Нийслэлийн засаг даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгсөн тул дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс, Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэвч тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх явцад алдаа дутагдал гарсан. Олон нийт ч үүнд бухимдалтай хандсан. Тиймээс нийслэлийн ЗД өөрийн хариуцлагын хүрээнд уучлал хүсэж, хүсэлтээ өгсөн гэж ойлгож байна.

Тиймээс ЗГ-ын зүгээс Нийслэлийн засаг даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлж байна. Х.Нямбаатар сайд Нийслэлийн Засаг даргаар очиж ажиллах хугацаандаа 5Ш ажиллагааг бодитой хэрэгжүүлэх чиглэлийг өгч байна.

Х.Нямбаатар сайд Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаасаа бүрэн татгалзаж, Хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоё гэж байгаа" гэлээ.

“Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
“Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.