Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ж.Сүхбаатар: Үнэнээ хэлье, иргэд 3-4 жилийн хугацаанд нэлээд зовлон туулж байж түгжрэлийг сааруулна

Ж.Сүхбаатар: Үнэнээ хэлье, иргэд 3-4 жилийн хугацаанд нэлээд зовлон туулж байж түгжрэлийг сааруулна

Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Миний бие чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Тодруулбал, үүсээд байгаа асуудалтай холбогдуулан ёсзүйн хариуцлагаа хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ бүлгийн хуралдаанд ч танилцуулсан.

Автобусны ажил тэр чигтээ бүтэлгүйтэйгүй. Дунд болон том оврын 200 гаруй шинэ автобус Улаанбаатар явж эхэлнэ. Гэр хорооллуудын бүсэд 50 дунд оврын автобус орж ирэхэд бэлэн болсон. Одоо би ажлаа хүлээлгэж өгч байгаа учраас энэ ажлыг авах хүн анхаарч ажиллах байх. Ер нь түгжрэлийг сааруулахын тулд нийтийн тээврээ хөгжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх гэсэн дарааллаа явах хэрэгтэй. Би одоо ажлаа өгч байгаа учраас үнэнээ хэлье. Иргэд 3-4 жилийн хугацаанд нэлээд зовлон туулж байж түгжрэлийг сааруулна. Миний дараагийн хүн энэ ажлыг аваад хийхээс өөр гарцгүй. Гэхдээ цаг хугацаа орно гэдгийг хэлэх хэрэгтэй" гэлээ.

Р.Эрдоган: Туркийн амгалан тайван байдлыг террористууд алдагдуулж чадахгүй
Р.Эрдоган: Туркийн амгалан тайван байдлыг террористууд алдагдуулж чадахгүй
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.