Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны "Сэргэн мандалт" нам тус улсын парламентын дээд танхимд байр сууриа алдсан тухай Monde сонин мэдээлжээ. Ээлжит сонгуулиар сенатын 348 суудлаас Макроны нам ердөө 24 суудал авч чаджээ.
Парисын сенатор Жулиен Баргетон, Марин Ле Пенийн хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намаас нэр дэвшигч Брижит Бургоньон ч мандатаа алджээ. БХЯ-ны сайд асан Ален Ришар бас л суудалгүй хоцорлоо.
Сонгуульд Ерөнхийлөгчийн намын нэр дэвшигч Иргэншлийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Соня Бакес нь Шинэ Каледони нутаг дэвсгэрт ялагдал хүлээв. Тэр бие даан нэр дэвшигч, сенатад суудал авсан анхны намын бус гишүүн болж буй Робер Ксоуид ялагджээ.
Марин Ле Пений намын гурван нэр дэвшигч мандат авч сенатад эргэн ирлээ.
Бүгд найрамдахчуудын нам сенатад олонхын суудлаа хадгалан үлдэж, зүүний хүчнийхэн байр сууриа бэхжүүлэв.
Францын хуулиар тус орны парламентын дээд танхим 384 гишүүнийхээ тал хувийг гурван жилд шинэчилж байх ёстой. Энэ жил 170 сенатор сонгогдсон бөгөөд 2026 онд 178 сенатор шинэлэгдэх юм. Сенаторуудыг зургаан жилийн хугацаатайгаар сонгогчдын шууд биш санал хураалтаар сонгодог.