Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 59 секунд

ТОП 10: Дэлхийн хамгийн үзэмжгүй 10 барилга

ТОП 10: Дэлхийн хамгийн үзэмжгүй 10 барилга

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах төрөл бүрийн барилгуудаас ихэвчлэн тансаг зэрэглэлийн орон сууц, төрийн байгууллагууд нь үзэмж тааруу байдаг байна. Тэгвэл та бүхэнд дэлхийн хамгийн үзэмж муу, олон сөрөг шүүмж дагуулсан 10 барилгыг танилцуулж байна.

10. Шотландын парламентын ордонThe Scottish Parliament in Edinburgh, Scotland.

'Buildworld' сэтгүүлийн дэлхийн хамгийн муухай барилгуудын судалгаанд Шотландын парламентын ордон тэргүүлжээ. Тэд судалгаа хийх үедээ барилгын талаар дурдсан жиргээний 42.07% нь сөрөг байсан болохыг тогтоожээ. Шотландын парламентын архивын мэдээлснээр 2004 онд баригдаж дууссан уг барилгыг ган, царс, боржин чулууны хольцоор хийсэн байна.

9. Аламодом цэнгэлдэх хүрээлэн

The Alamodome in San Antonio, TX.

1993 онд үүдээ нээсэн уг цэнгэлдэх хүрээлэнг нийт 186 сая ам.доллар зарцуулан босгожээ. Өртөг өндрөөр байгуулагдсан энэхүү барилгын гаднах гоо зүй, загвар нь олон нийтэд таалагддаггүй бөгөөд "Үхсэн Армадилло" гэж хочилдог байна.

8. Панамын био музей

June 13, 2016 Panama City, Panama: the colourful modern building of BiomuseumПанамын байгалийн түүхийг харуулсан энэхүү музейн өнгөний сонголт, гаднах хэлбэр нь этгээд зохимжгүй харагддагаас гадна хүүхдэд зориулсан байгууламж гэж харагддаг байна.

7. Жижковын телевизийн цамхаг

The Žižkov Television Tower in Prague, Czech Republic.

БНЧУ-ын Прага хотод байрлах Жижковын нэрэмжит телевизийн цамхаг нь 1980-аад онд баригдаж эхэлсэн ба дэлхийн хамгийн үзэмж муу барилгуудын тоонд орох ёстой гэж "CBC" радио мэдээлж байсан удаатай. Арав гаруй жилийн өмнө зураач Дэвид Черни телевизийн цамхгийг илүү өвөрмөц болгохын тулд цамхгийн хажуугаар мөлхөж буй аварга нялх хүүхдийн баримлуудыг суурилуулжээ. Анх түр зуурын үзмэр болгон цамхагт нэмсэн хүүхдүүдийн бармалуудыг илүү бат бөх хийцтэйгээр саяхан дахин суулгажээ.

6. Рюгён зочид буудал

North Korea's Ryugyong Hotel.

Хойд Солонгосын Пхеньянд байрлах Рюгён зочид буудал нь нэгэн цагт Гиннесийн номонд "дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилга" гэж тооцогдож байжээ. Түүнчлэн хэд хэдэн томоохон хэвлэлд бичсэнээр энэ барилгыг дэлхийн хамгийн муу дизайнтай зочид буудал гэж тодорхойлжээ. Мөн 1987 онд баригдаж эхэлсэн Рюгён зочид буудал нь Эйфелийн цамхгаас өндөр, 3000 өрөө, таван эргэдэг ресторантай, гайхалтай бүтээл болох зорилготой байсан хэдий ч бүтэлгүйтжээ.

5. Онтарио хааны музей

ROM Crystal in Toronto.

Канадын Онтарио мужийн Торонто хотод байрладаг урлаг, дэлхийн соёл, байгалийн түүхийн энэхүү музей нь Хойд Америкийн хамгийн том музейн нэг ба Канад дахь хамгийн том музей юм. Уг музей нь хэдий нэр хүнд сайтай ч гаднах өвөрмөц загвар, хийц нь олон сөрөг шүүмжлэл дагуулдаг байна.

4. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны байр

J. Edgar Hoover Building in Washington, DC.

Уг барилгыг Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж.Эдгар Гуверын нэрэмжит болгожээ. Ж.Эдгар Гуверын барилга нь 260,210 м2 талбайтай, олон тооны тохь тух, тусгай хамгаалалттай цахилгаан шат, коридорын системтэй юм. Гаднаас нь харахад хүйт даасан эвгүй загвартай нь үзэмж муу гэх тодотголтой болгожээ.

3. Балфрон цамхаг

The Balfron Tower in London, UK.

Вашингтон ДС дахь Холбооны мөрдөх товчооны төв байртай адил хүйт даасан төрхтэй учраас Лондон хотод байрлах Балфрон цамхаг нь үзэмжгүй барилгуудын тоонд багтжээ. Мөн "MyLondon" зэрэг хэд хэдэн хэвлэлүүд уг байгууламжийг "улс дахь хамгийн муухай барилгуудын нэг" гэж тодорхойлжээ.

2. Гуанжоугийн тойрог

Modern Office Building In Guangzhou China Stock Photo - Download Image Now  - Circle, Guangzhou, Built Structure - iStock

138 метр өндөр, 33 давхар энэхүү барилга нь дэлхийн хамгийн өндөр дугуй хэлбэртэй барилга юм. Гуанжоугийн тойргийн дугуй хэлбэр нь 8-ын тоо, хязгааргүй байдлын бэлгэдлийг илэрхийлдэг. Дорно дахины зарим оронд, тэр дундаа Хятадад уламжлал ёсоор 8-ыг азын тоо гэж үздэг байна.

1. Хэрэмтэй хот

Hong Kong: 5th May 2019: Beautiful view of the buildings of Kowloon.Хонг Конгийн Ковлун хотын хилийн доторх Хятад улсын хүн ам шигүү суурьшсан энэхүү цогцолбор нь Хятадын эзэн хааны цэргийн цайзын хэлбэрээр баригджээ. Биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэглээ гээд хууль бус зүйлээр дүүрэн энэ барилга нь гаднах хийц, зохион байгуулалт нь дэлхийн хамгийн үзэмжгүй барилга болгосон байна.

В.Зеленський: ОХУ бол террорист улс. Террористууд цөмийн зэвсэг эзэмших эрхгүй
В.Зеленський: ОХУ бол террорист улс. Террористууд цөмийн зэвсэг эзэмших эрхгүй
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.