Дэлхийн цэргийн зардал өнгөрсөн онд 2.24 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болсон байна. Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр дэлхийн цэргийн зардал найм дахь жилдээ тасралтгүй өсч байгаа аж. Тэр дундаа Европт 13 хувиар өссөн нь сүүлийн 30 жил тохиогоогүй үзүүлэлт юм. Энэ нь мэдээж Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр Европт цэргийн зардал огцом өссөнтэй холбоотой.
Дэлхийн томоохон улс орнууд зөвхөн цэрэг армидаа зарцуулж буй мөнгө нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг хэд дахин нугалж байгаа нь сонирхолтой. Манай Улсын ДНБ 15.7 тэрбум ам.доллар бол энэ нь АНУ-ын батлан хамгаалахын салбарт зарцуулсан мөнгөнөөс 55 дахин бага мөнгө юм.