Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Түүх
Огноо
Унших
1 минут 47 секунд

Гэрлээгүй хүмүүсээс татвар авдаг болох уу

Гэрлээгүй хүмүүсээс татвар авдаг болох уу

Ээж, аав, эмээ, өвөөгөөсөө "Эрхтэн хүнтэй сууж, хүүхэдтэй бол" гэдэг үгийг сонсож л байсан биздээ. Тэгвэл тэр хэд маань ингэж хэлэх нь арга ч үгүй байж. Социализмын үед Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн улсууд болон Монгол Улс "Хүүхэдгүйн татвар" гэж авдаг байжээ.

Энэ татварыг 20-50 насны эрэгтэй, 20-45 насны эмэгтэйчүүдээс авдаг байв. Гэрлээгүй болон хүүхэдгүй хүмүүс цалингийнхаа зургаан хувийг энэ татварт тушаадаг байжээ.

Нөхөргүй буюу эхнэргүй, хүүхэдгүй иргэдээс татвар хураах хуулийг 1957 оны зургаадугаар сард тухайн үеийн Сагийн яам боловсруулж, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу баталжээ. Энэхүү хуулийн зорилго нь мэдээж хүн амын өсөлтийг дэмжих байв.

1957 онд 884 мяган хүн амтай байсан Монгол Улс дээрх хуулийг хүчингүй болгосон 1990 онд 2 сая 153 мянга болтлоо өссөн байна. Өөрөөр хэлбэл "Хүүхэдгүйн татвар"-ын хууль үйлчилсэн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 2.5 дахин өссөн байгаа юм.

Харин орчин цагт энэ хуулийг сэргээвэл олон шүүмжтэй нүүр тулна. Нэг талаар хүний эрхийн асуудал. Хувь хүн гэр бүлтэй болох, хүүхэд гаргаж үр удмаа үлдээх эсэх нь өөрийнх нь эрх. Нөгөө талаар ижил хүйстнүүдийн болон эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүсийн асуудал хөндөгдөнө.

ХАРЬЦУУЛАЛТ: iPhone 15 өмнөх загвараасаа хэрхэн шинэчлэгдэв
ХАРЬЦУУЛАЛТ: iPhone 15 өмнөх загвараасаа хэрхэн шинэчлэгдэв
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.