Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 27 секунд

Японд 6 хоногийн дотор ковидын 101,289 тохиолдол бүртгэгджээ

Японд 6 хоногийн дотор ковидын 101,289 тохиолдол бүртгэгджээ

Япон улсад шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Тус улс ковидийн зэрэглэлийг томуутай ижил түвшинд буруулснаас хойш, долоо хоног бүр нэгж эмнэлгийн байгууллагад бүртгэгдэх халдварын тоо анхны удаа 20 давжээ.

Өнгөрсөн гурван долоо хоногийн турш долоо хоног бүр Японд бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн байна. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрийн хооронд 5 мянга гаруй эмнэлгийн байгууллагуудад коронавирусийн 101,289 шинэ тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдэх тохиолдлыг мужаар нь авч үзвэл, Иватэ мужид долоо хоногт нэгж эмнэлэгт бүртгэгдсэн тоо дунджаар 35.24 байгаа нь Япон дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Нийтдээ 37 мужид шинэ тохиолдлын тоо нэмэгджээ. Жишээлбэл Окинавад халдварын тоо ойролцоогоор 1.39 дахин нэмэгджээ. Японы Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт 12,842 хүн ковидийн улмаас шинээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдээлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 1,130-аар багассан үзүүлэлт юм. Харин шинээр хүнд зэргийн шинж тэмдэг үзүүлсэн өвчтөнүүдийн тоо 218 гарч, өмнөх долоо хоногоос 10-аар буурсан байна.

Германы сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа дэлхийн аварга боллоо
Германы сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа дэлхийн аварга боллоо
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.