Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд

Дэлхийн улс орнууд Суданаас иргэдээ татаж байна

Дэлхийн улс орнууд Суданаас иргэдээ татаж байна

Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа Судан улсаас дэлхийн улс орнууд дипломат төлөөлөгчид болон иргэдээ гаргах ажиллагааг явуулсаар байна.

АНУ ням гарагийн өглөө Суданы нийслэл Хартум хотод явуулсан шуурхай ажиллагааныхаа үр дүнд гурван “Chinook” нисдэг тэргээр 100 гаруй иргэнээ тус улсаас гаргаж, элчин сайдын яамаа хаажээ.

Түүнчлэн Их Британи улс дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг шуурхай бөгөөд маш хэцүү ажиллагаагаар Суданаас онгоцоор гаргаж чадсан гэдгээ мэдэгджээ. Харин мөргөлдөөний бүсэд үлдсэн бусад иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломж нэлээд хязгаарлагдмал байгааг Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Франц, Герман, Итали, Испани улсууд мөн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулж байна. Францын иргэд болон гадаадын зарим иргэдийг тээвэрлэсэн онгоц Суданаас амжилттай хөөрч ням гарагт Жибути улсад газардсан гэдгийг Францын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Германы тусгай нислэгийн онгоц 101 зорчигчтойгоор Суданыг орхиж Йорданд хүрчээ. Мөн Испани улс өөрсдийнхөө иргэдээс гадна Аргентин, Колумб, Ирланд, Португал, Польш, Мексик, Венесуэль, Суданы зарим иргэдийг тусгай нислэгийн онгоцоороо Суданаас гаргаж чадсан байна. Зэвсэгт мөргөлдөөний бүсэд гацсан Африк, Ази, Ойрхи Дорнодын иргэд тусламж хүлээн хүнд нөхцөлд байгаа аж. Суданд интернет бараг бүрэн тасарсан учир иргэдийнхээ байршлыг тогтоож, холбоо барихад хүндрэлтэй байна. Суданд төрийн эрхийн төлөөх цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнд 400 гаруй иргэн амиа алдаж, олон мянган хүн шархадсан гэж ДЭМБ мэдэгджээ.

ЗТХЯ-ны дэргэд Төмөр замын агентлаг байгуулна
ЗТХЯ-ны дэргэд Төмөр замын агентлаг байгуулна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.