Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Т.Дүүрэн: Монгол Улс авлигын улаан ангилалд ордог

Т.Дүүрэн: Монгол Улс авлигын улаан ангилалд ордог

МХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ "Монгол Улс авлигын улаан ангилалд ордог. Өөрөө хэлбэл авлигыг орчныг хуулиараа бүрдүүлж өгдөг гэдэг ангилал" гэжээ.

Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлигын индексийн оноо нь эрчимтэй багассан, авлига өсөж буй 10 орны нэгээр бичигдсэн байдаг.

Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг үнэлгээг зарлахдаа байр суурь, санал асуулга, нотлох баримтаар судалгаа явуулдаг байна. 2016 онд 176 улсыг хамруулсан бол сүүлийн 5 жилд 180 улс хамрагджээ. Авлигын индексийг тогтоохдоо дэлхий дахинд 16, Монгол Улсад 8 эх сурвалж ашигладаг. АТИ нь улс орны засаг төрийн байгууллагын авлигын төсөөллийг 0 /маш их авлигатай/-ээс 100 /маш цэвэр/ оноогоор эрэмбэлсэн бөгөөд манай улс 33 оноо авч одоогийн байдлаар 180 улсаас 116-т бичигдэж байгаа аж.

Хятадын элчин сайд бүр мөсөн нутаг буцаж байна
Хятадын элчин сайд бүр мөсөн нутаг буцаж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.