Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Пап Францисын айлчлалыг хүлээж буй Монгол эмэгтэйг Ройтерс агентлаг онцолжээ

Пап Францисын айлчлалыг хүлээж буй Монгол эмэгтэйг Ройтерс агентлаг онцолжээ
  • Пап Францисыг даган гаднын 150 хэвлэл ирнэ
  • Өвөрхангай аймгийн иргэнийг Ройтерс агентлаг онцлов
  • Монголчуудын 2.2 хувь нь католик шашинтай

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4 хүртэл Монгол Улсад айлчилна. Түүнийг даган гаднын 20 гаруй орны 150 хэвлэл ирж байгаагийн дунд Ройтерс агентлаг бий.

Ройтерс Пап Францисын айлчлалыг хүлээж буй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн, 71 настай Г.Пэрлиймааг онцолжээ. Тэрбээр өглөө бүр цайныхаа дээжийг өргөх монгол уламжлалаа хадгалахын сацуу католик шашны залбирлаа ч хийдэг гэнэ.


18 жилийн өмнөөс уг шашныг шүтэж эхэлсэн Пэрлиймаа “Нас залуу байсан бол бүр эрт энэ шашинд нэгдэж, бусад улсын сүсэгтнүүдтэй уулзан олон шинэ зүйл үзэх байсан байх гэж боддог” хэмээжээ.

Тэрбээр Пап Францисыг буцах өдөр хүртэл нь дагах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Католик шашны тэргүүн гэдэг утгаар түүнтэй уулзахыг ихээр хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн түүний хувьд монгол уламжлалаа хадгалж үлдэх нь маш чухал бөгөөд үр хүүхдүүддээ ч үүнийг захидаг гэв.

Монголчуудын 60 хувь нь шашин шүтлэгтэй ба үүний 87.1 хувь нь буддын, 5.4 нь ислам, 4.2 нь бөө мөргөл, 2.2 хувь нь христийн шашин шүтдэг аж.

Монгол Улс дахь айлчлал нь Пап Францисын гадаад улсад хийж буй 43 дахь айлчлал
Монгол Улс дахь айлчлал нь Пап Францисын гадаад улсад хийж буй 43 дахь айлчлал
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.