Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 45 секунд

БНХАУ цар тахлын хязгаарлалтаа гэнэт сулруулсан нь 1.9 сая хүний нас баралтад нөлөөлжээ

БНХАУ цар тахлын хязгаарлалтаа гэнэт сулруулсан нь 1.9 сая хүний нас баралтад нөлөөлжээ

БНХАУ-ын Засгийн газар 12 дугаар сарын эхнээс нэгдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд Covid-19-ийн шалтгаанаар эмнэлэгт нас барсан иргэдийн тоо 60 мянга орчим гэж тооцоолж байжээ

БНХАУ өнгөрсөн оны 12 дугаар сард Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо гэнэтийн байдлаар цуцлах шийдвэр гаргасан нь ердөө хоёр сарын дотор 1.9 сая хүний нас баралтад нөлөөлснийг тус улс дахь цар тахлын хор хохирлыг тогтоох зорилгоор хийгдсэн анхны хараат бус судалгааны үр дүнгээс харагджээ.

Covid-19-ийн шалтгаант гэж албан ёсоор бүртгэгдсэн нийт нас баралтын тоо дэлхий даяар долоон сая хүрээгүйтэй харьцуулбал багагүй цочирдом дээрх тоо нь 2022 оны 12 дугаар сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд нас барсан 30-аас дээш насны иргэдийг зөвхөн хамруулж тооцсоныг "JAMA Network Open" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд онцолсон байна. Харин БНХАУ-ын Засгийн газраас өмнө нь мэдээлэхдээ 12 дугаар сарын эхнээс нэгдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд Covid-19-тэй холбоотойгоор эмнэлэгт нас барсан иргэдийн тоо 60 мянга орчим гэж тооцоолж байсан аж.

Судлаачдын тооцоолол нь БНХАУ цар тахлын хатуу хязгаарлалтаа гэнэт зогсоосон тохиолдолд хэр их тооны нас баралт нэмж бүртгэгдэж магадгүй тухай бусад академик судлаачид, эрүүл мэндийн байгууллагуудын судалгаатай ойролцоо байгаа юм. Хязгаарлалт суларсны дараа Бээжингээс халдварын тохиолдол, нас баралтын тоог нарийвчлан бүртгэхээ зогсоож, улмаар хор хохирлын нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байв.

"Хатуу хараа хяналтын үр дүнд БНХАУ-ын хүн амыг удаан хугацаанд халдвараас хол байлгасан нь байгалийн дархлаа үүсэх боломжийг хязгаарлаж, мөн бүрэн вакцинжуулалтын хувь бага байсны нөлөөгөөр Covid-19-ийн гэнэтийн өргөн хүрээний тархалт маш том хохирлыг авчирсан" гэж АНУ-ын Сиэтл дэх "Fred Hutchinson" Хавдар судлалын төвийн судлаач, дээрх судалгааг бичсэн Жозеф Унгер онцолжээ.

Цар тахлын үед хамгийн олон нас баралт бүртгэж, мэдээлсэн АНУ-д өсөн нэмэгдсэн дүнгээр 45-аас дээш насны 1.1 сая хүн нас барсныг тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн мэдээллээс харж болохоор байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын салбарын төлөөлөлтэй уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын салбарын төлөөлөлтэй уулзаж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.