Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв Пэгжэгийн түүхэн дурсгалт газар” гэрэл зургийн үзэсгэлэн

ФОТО СУРВАЛЖИЛГА:  “Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв Пэгжэгийн түүхэн дурсгалт газар” гэрэл зургийн үзэсгэлэн

БНСУ-ын нутаг дэвсгэрт (НТ538-660 онд) оршин тогтнож байсан, 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Пэгжэгийн түүхэн дурсгалт газрыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ сарын 10-нд нээлтээ хийсэн бөгөөд 31-ний өдөр хүртэл Чингис хаан Үндэсний музейн I давхарт үргэлжлэх юм.

“Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв Пэгжэгийн түүхэн дурсгалт газар” үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-ын Бүёогийн Үндэсний музейн хооронд 2022 оны 11 дүгээр сард байгуулсан “Соёлын солилцоо, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулж буй олон ажлын нэг бөгөөд Чингис хаан Үндэсний музейн анхны гадаадын үзэсгэлэн болж байна.

Монголын эртний төрт улс болох Түрэгийн хаант улсын адил нэгэн цаг үед БНСУ-ын газар нутагт оршин тогтнож байсан Пэгжэ улс нь тухайн цаг үедээ Хятад, Пэгжэ, Япон улсыг холбож байсан эртний Зүүн Азийн харилцааны идэвхтэй төв байжээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Пэгжэ улсын сүүл үе (475-660)-ийн соёлыг төлөөлөх Хааны ордны туурь, хэрэм цайз, хийдийн туурь, хаадын бунхан зэрэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн найман дурсгалыг сурталчлан таниулахын сацуу Пэгжэгийн үед холбогдох, өнөөгийн Бүёо хотын бэлгэ тэмдэг болсон “Алтан бойпор” тэргүүтэй гурван ширхэг хосгүй үнэт дурсгалын хуулбар үзмэрийг дэглэжээ.

“Парис 2024” олимпын наадмын анхны эрхийг О.Есүгэн авлаа
“Парис 2024” олимпын наадмын анхны эрхийг О.Есүгэн авлаа
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.