Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 36 секунд

Сонгуулийн хувилбар ба улс төрийн намуудын ялалт

Сонгуулийн хувилбар ба улс төрийн намуудын ялалт
  • 2024 оны сонгуульд МАН дахин ялалт байгуулахын тулд гишүүдийн тоог нэмэв.

  • Гишүүдийн тоог 126 болгосон нь бүх намуудад ашигтай.

  • Томсгосон мажоритар хэнд ашигтай вэ?

Есөн сарын нэгэн болж, ерөөсөө бидний "амьдрал буцлахад" хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Сургууль, цэцэрлэг, түгжрэл гээд бужигнаж байтал одоогийн парламент сүүлийн жилийн намрын чуулганаа нээнэ. Энэ удаагийн намрын чуулганаар одоогийн их хурал ард түмэндээ тайлангаа тавихаас гадна ирэх жил болох сонгуульдаа бэлдэнэ.

Үеийн үед эрх барьж байгаа намууд дараагийн сонгуулийг өөрсөддөө ашигтай хувилбараар явуулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулсаар ирсэн. Сүүлийн хоёр сонгуулиар олонх болсон Монгол Ардын нам 2024 оны сонгуулиар ялалтаа хадгалж үлдэхийн тулд эхний ээлжинд гишүүдийнхээ тоог нэмээд авсан.

Дараагийн парламентыг 126 гишүүнтэй байхаар баталж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор болсон билээ. Энэ нь мэдээж МАН-д ашигтай. Учир нь 2016, 2020 оны сонгуулиар хэдий олонх болсон ч гишүүн болох хүсэлтэй ч 76-д багтаж чадаагүй намын гишүүдээ багтаах том савтай болсон.

Гишүүдийн тоог нэмэх нь нэг талдаа нэг гишүүнд ногдох иргэдийн тоог багасгах, хуулийн төслийг илүү олон хүн санал нэгдсэний үндсэн дээр батлах зэрэг давуу бий гэх боловч нөгөө талдаа сонгуульд ялалтаа бататгах зорилготой МАН жагсаалтаар сонгогдох гишүүдийн 30-40 хувийг, тойргоос сонгогдох гишүүдийн мөн 30-40 хувийг эзлэхэд дахин олонх болох боломж бүхий математик тооцооллыг гаргасан нь энэ аж.

Гишүүдийн тоог нэмэх сонголт Ардчилсан нам, Хүн нам болон бусад намуудад ч ашигтай. МАН 126 суудлын 50-60 суудлыг өөрсдийн болгоод дахин олонх болоход ард нь 60-70 суудал үлдэж байгаа юм. Үүнээс АН 30 суудал, Хүн нам 20 суудал, бусад жижиг намууд үлдсэн суудлыг эзлэхэд "хонь бүрэн, чоно цатгалан" үлдэх юм.

Тэгвэл тойргоос сонгогдох 78 гишүүний хувьд том, жижиг мажоритарын алийг нь сонгохоо шийдэлгүй үлдээсэн. Энэхүү шийдвэрийг 2024 оны нэгдүгээр сард тогтоолоор батлах юм.

МАН-ын хувьд Томсгосон мажоритар хувилбарыг илүүд үзэж буй. Олон жил сонгогдож, тойргоо хайрцагласан буюу сонгогчиддоо нэгэнт танигдсан мөнгөтэй, хүчтэй МАН-ын гишүүд өөрсдийн гаргасан замаараа алхах нь давуу талтай. Нөгөө талаар хэдийгээр намын түүх арвинтай ч олонд танигдаагүй АН-аас сонгуульд дэвших гишүүдэд томсгосон мажоритар сул тал болох юм.

Ингээд МАН-ын гишүүд ирэх жилийн сонгуульд дахин ялалт байгуулахын тулд гурван зүйл дээр нэгдсэн байна.

  • Нэгдүгээрт, тойргийн сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулах,
  • Хоёрдугаарт, намын дарга болон Засгийн газрын гишүүд бүгд тойргоос нэр дэвших,
  • Гуравдугаарт, жагсаалтаар сонгогдох гишүүдэд аль болох олны танил, нэр хүнд сайтай хүмүүсийг ор
ФОТО: “UB Food festival” Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна
ФОТО: “UB Food festival” Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.